Цөхрөлийн ертөнцийн аялал эхлэсэн нь


Анхны үхдэл Нито,Изалитын шулам болон түүний төөрөгдлийн охид, Нарны туяаны эзэн Гвин ба үнэнч мөнгөн хуягтнууд, мартагдсан даяанчийн хамт мөнхийн хадан аврагуудын эсрэг зогсов.Хайрсгүй Сит ахан дүүсээсээ уравж, савраа цусанд будсанаар аврагуудын үе төгсөж галын эрэн ирлээ.


Гэвч тун удалгүй галын дөл замхарч зөвхөн харанхуй үлдэнэ. Ердөө л цог үлдсэн тул тэнгэр үзэгдэхгүй, төгсгөлгүй шөнө л үргэлжилнэ. Мөн амьд үлдэгсдийн дунд хараалын тамга тээгч үл үхэгсэд үзэгдэх болов...

ҮХРИЙН БААС ШИГ АМЬДРАЛ



Энэхүү гарчигны учгийг тайлахын тулд нэгэн бяцхан түүхийг ярьж өгөх нь зүйтэй буйзаа.   Зуны адаг сарын, үхрийн баас үнэртсэн орой  ноён Дампуу өнгөрсөн, ирээдүйг эргэцүүлэн бодно. Дампуу хэдийгээр эрин үе дамжин  дуурсагдах баатар эр биш ч хулгай хийж, хүнд буруу санаж явсан нь үгүй.  Ганц л хяслантай зүйл гэвэл олны таашаалыг хүртсэн нь ховор.  Элбэг-Дур хааны дөрөвдүгээр онд тэрээр анхны багаа урлав. Нүүрээ үхрийн баасанд дүрээд, хурдхан гэгч нь ханааа нүүрээрээ үрж гарлаа . Энэ түүний ханан дээр үлдээсэн анхны нүүрний хээ байв. Шавар ч биш нэг муу үхрийн баасаар нялсан дүрс эзэнтэйгээ төстэй харагдаа ч уу? Үгүй ч үгүй ч үү? Юунд нь тэгж их ач холбогдол өгдөг байсан юм. Дампуу маань ч бодоод учрыг олохгүй байхад тухайн цаг мөчид ФаБү хотод амьдарч үзсэн биш өгүүлэгч миний бие хэрхэн мэдэх билээ. Тун удалгүй ФаБү -д үхрийн баасан хээг урлагийн бүтээлд тооцох боллоо. Гоо сайхныг шагшин бишрэгчид бүгд л эрхий хуруугаа гозойлгон шагшилдана.  Зарим нэг нь бүр өгзгөө үхрийн баасанд  дүрж хотын ханыг чимэх болов. Цаашлаад бүтэн биеэрээ үхрийн баасанд умбан хамаг хүчээрээ ханатай наалдан оцойн, гэдийн, гүдийн зогсох хүмүүс ч мэр сэр үзэгдэх болжээ.  Ард олныг шуугиулсан бас нэгэн үйл явдал болсон нь зориг цөстэй уран бүтээлчид тэс хөлдүү үхрийн баасаар биеэ угааж эхлэв. Ийнхүү Элбэг-Дур хааны 5-р онд хотын урлаг соёлыг үхрийн баасгүйгээр төсөөлөхөд бэрх боллоо. Үхрийн баасаар урласан өгзгийг таашаасныхаа илэрхийлэл болгож хотынхон хурууныхаа хээг үлдээж гарав.

ЗУЛ САРЫН МЭНД НОЁН ЛАВРЕНСЕ

Рьючи Сакамото нь 1952 онд Токио хотод мэндэлжээ. Тэрээр 1978 онд электрон хөгжмийн Yellow Magic Orchestra хамтлагт даралтат хөгжимчин, дуучнаар элссэнээр урлагийн гараагаа эхэлсэн байна. Тун удалгүй хамтлагийн "Computer Game / Firecracker" (1978) болон  "Behind the Mask" (1978) дуунууд хит болж олон улсын түвшинд танигдсан юм. 1983 онд хамтлаг тарснаар тэрээр ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах болж Merry Christmas Mr. Lawrence /Зул сарын мэнд ноён Лавренсе/ киноны хөгжмөөрөө  BAFTA Award -ийн эзэн болжээ. Үүний дараа Сүүлчийн эзэн хаан / The Last Emperor/ киноны хөгжмөөрөө Грамми, Акедемийн шагнал хүртсэн юм. Классик, электроник, Японы үндэсний өнгө аяс, хүчтэй бөмбөр, уянгалаг даралтат хөгжмийг чадварлагаар хослуулсан бүтээлүүдээс нь харахад түүний хөгжмийг ангилах, хэн нэгэнтэй адилтгах бэрх.  Харин тэрээр өөрийн бүтээлийг "Зөн, Сониуч зан, усан дусал" гэх дөрөвхөн үгээр илэрхийлж байсан юм.
ЗУЛ САРЫН МЭНД НОЁН ЛАВРЕНСЕ

Өөрөө зориулсан тэмдэглэл

Өнөөдөр “I know why the caged birds sing”-ийг бичдэг зохиолч өнгөрчихжээ. Торон дахь шувууд дуулахуйн учиг гэж номных нь нэрийг орчуулчихаад их л гоё нэр оллоо гэж баярлаж билээ. Яагаад ч юм би өөрөө торон дахь шувуу мэт нэг тийм хачин мэдрэмж төрөөд байх юм. Эрт тардаг өдрүүддээ би баяртай гэж хэлэх цаг ойртож байна. Даваа гарагаас орой босч орой дуусдаг ажил эхэлнэ. Заримдаа хүнд нэг тийм айдас төрдөг шүү дээ. Амьдрал нэг л хэвийн нэг тийм загвар мэт болчихвол яана вэ?. Хааяа хааяа нэг тийм хоосон мэдрэмж төрөхийг яана. Энэ гуниг биш шүү. Зүгээр л маш их хоосрол. Ганцаардлын нэг тийм  гунигтай биш хэлбэр.  

Заза энийг ямар чи бид хоёроос өөр хүн унших биш нуугаад яах вэ Дашка. Би саяхан Бат-үүлийн оролцсон Монгол тулгатны 100 эрхмийг үзлээ. Ямар гоё эхнэртэй юм бэ? Азтай эр юм даа л гэж бодлоо. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёулаа жаахан аминчхан амьдарсан бол өнөөдөр

Монгол Хошигнол

Монголчууд ер нь их хошин шогийн мэдрэмж сайтай улс. Сурсан занг сураар боож болдоггүй юм болохоор угаас хошин хүмүүс чинь дарга сайд болсон ч хошигнолоо зогсоохгүй. Томроод ирэхээр хошигнолынх нь далайц дагаад томорч байгаа юм. Бүр сүүлдээ улс орны хэмжээнд наргиа хийнэ. Үүнээс хойш Щ, Ь, Ъ  хэрэглэхгүй та нар одоо яаж Бах, Бахь хоёроо ялгахыг чинь харИИ /харъя биш хариии/ гээд өөдөөс инээж байх жишээтэй. Энэ саналыг гаргасан этгээд найз охинруугаа  мессеж бичиж суутал гэнэт толгой дээр нь том чийдэнгийн гэрэл асаад л нөгөө Ньютоны дээрээс алим унадаг шиг л юм болсон гэнэлээ. Тэгээд л би ёстой том нээлт хийлээ гээд Боловсролын яам дээр гүйгээд очтол сайд угтаж аваад л за чи ёстой СМАРТ шийдэл олсон байна.  Манай ярианы хэл бичгийн хэл зөрөлдөөд бүр хөл толгой нь олдохоо байлаа ядаж мессежнийхээ хэлийг бичгийн хэлтэйгээ нийлүүлээд авИИ Ер нь юм СМАРТ байхын тулд нэгдүгээрт нимгэн, хоёрдугаарт авсаархан байх хэрэгтэй. Үсгээ нимгэлчихвэл уг нь үзэг бэхнээс

Их олон хоногийн өмнө /зайрмаг идэнгээ/

***2012.02.08 Баасан ***
-Чи нэг тийм байгаач. Тэрэн шиг...
-Яах юм. Лай
-Тэр чинь тэгдэг, ингэдэг нэг тийм гоё бүр төрөлхийн тийм . Чи бишрээч.
-Тэгвэл би зайрмагийг ийм гоё иддэг. Бүр төрөлхийн ийм.
-Чи ерөөсөө тийм бол
-Чи эхлээд над шиг болчих. Тэгээд ярилцъя

Ингээд Дарсей хоёулаа болов...
***2012.02.09 Бямба ***
Дарсейчууд зайрмаг идэнгээ ярилцана.
Дарсей: Чи их гоё идэх юм
Дарсей: Мэднэ. Зөвхөн би л ингэж гоё иддэг
Дарсей: Гэхдээ би чинь чи шүү дээ
Дарсей: Үгүй ээ. Чи ердөө л Дарсей
Дарсей:Чи ч бас Дарсей биз дээ
????: Одоо чи Дарсей болсон
Дарсей: Тэгвэл чи хэн юм
????: Би...зүгээр л би...
Дарсей үл таних нэгэнтэй зайрмаг идэж байна...
                                                            ***2012.02.10 Даваа***
Багш ирц бүртгэнэ.
-Петер ?
-байна
-Аронакс
-байна
-Дарсей
-байна
-Үгүй чи байхгүй
-Би байж л байна шүү дээ
-Чи байгаа гэхдээ Дарсей алга
-Би чинь Дарсей
-Тэгвэл батал
-Намайг Дарсей гэдэг намайг Дарсей гэж дууддаг, би Дарсей шиг харагддаг, би ..../Галзуу мэт хашгираан/
-Чи Дарсей шиг учраас Дарсей биш!
-Тэгээд би хэн юм.
-Бүх зүйл, Дарсейгаас бусад бүх зүйл, эсвэл юу ч биш
-Би юу ч биш...
                                                  *** 2012.02.10 Даваа шөнө дунд***
-Чөтгөр гэж !! Би хэн юм бэ? Хэлээд өгөөч. Хэн юм хэн.../тэр уйлна/
-Альфина...
-Альфинаа? /Альфина гэж хэн юм. Чи хэн бэ? ХЭлээч... ХЭЛ /Тэр уурлана, тэр уйлна, бас хашгирна/
-Би бол би...
- Чи Дарсей байна тийм үү. Чи муу новш. Би чамайг яасан юм. Намайг яасан гэж ингэж байгаа юм. Чамд сайхан байна уу? Тиймээ чамд зугаатай байгаа. Чи инээж байгаа тийм биз дээ. Хог шаар минь дугараач.
-Үгүй би бол чи. Жинхэн чи...
-Тийм байна. Чи би байна. Чи Альфина...
                                                         *** 2012.02.12 Лхагва***
Альфина үл таних нэгэнтэй зайрмаг идэж байна...
Альфина: Чи зайрмагийг их гоё идэх юм
????: Тийм. Зөвхөн би л ингэж гоё иддэг.
Альфина: Тиймээ зөвхөн чи л...
Дарсей:...


Пөөх ямар даам юм бэээ

Саяхан найзтайгаа даам тоглож хонов оо. Тоглосон ч гэж дээ шөнөжин хожигдсон гэвэл илүү оновчтой байх.
Найз маань спортын мастер. Дархандаа бол цуутай даамчин гэж өөрийгөө их дөвийлгөнөө. Үнэн ч юмуу худлаа ч юм уу би ямар Дархан явж үзсэн биш хэн мэдлээ. Миний хувьд гэвэл ангийнхаа шатар даамны тэмцээний 2000, 2001 оны аварга. Өвөөгөөсөө Шао-Лин-ы даамны эрдмийг өвлөн авсан хожигдоод ирэхээрээ чангаар инээх, онигоо ярьж өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулах гэх зэрэг нууц техникүүдээ хайр найргүй хэрэглэж эхэлдэг өрөвдөх сэтгэлгүй нэгэн. Миний хувьд мастерийг хожих цорын ганц зам байсан нь өнөөх нууц техникүүд минь байлаа. Игээд Бид хоёрын 6 цаг үргэлжилсэн тулаан тун удалгүй эхлэв.
***
Цагийн зүү арван хоёрыг зааж цусгүй тулаан эхлэх цаг нэгэнт болжээ.

Тэнгэрийн саран үүлэн цаана далдрахуй дор
Тэнгисийн эрэг дээр баатруудын илд гялалзана
Тэртээ алсад хөхөө шувуу донгодохуйяа
Тэргэл саран дор хорин гурван баатал үзэгдмой

Ингээд би 23:0  гэсэн харьцаагаар гутамшигтайяа хожигдох нь тэр.
Хожигдол заримдаа хожлоос илүү үнэтэй байх нь бий. Хожих хожигдохлоо бус хэн юуг ойлгов оо гэдэг чухал зүйл

Даам бол хөлгөн дээр буулгасан амьдрал. Бяцхан хүү "Даам" болохын төлөө үхэлтэй үргэлж нүүр тулах ёстой, тэр ухарч болохгүй, тэр зөвхөн урагшилна. Заримдаа өөр хүүд "Даам" болох боломж олгохын тулд өөрийгөө золиослох хэрэг гарна. Урагшилна гэдэг чигээрээ зүтгэхийг хэлэхгүй, хүү хэзээ ч чигээрээ явдаггүй, тэр баруун, эсвэл зүүн тийшээ хазайж урагшилна. Хичнээн займчиж бултсан ч дайсан үргэлж л замд хөндөлсөнө. Энэ бүхний эцэст "Даам" болж чадвал манай талд том давуу тал бий болно. Гэвч манай талынхан байхгүй бол яах вэ? "Даам" болохын төлөө бусад бүх хүүг золиосолчихсон бол яах вэ? Хичнээн "даам" байлаа гээд ганцаараа бол хүчгүй. Дайсны жирийн л гурван хүү нийлээд ганц "Даам"-ийг үгүй хийж дөнгөнө. Өчнөөн бэрхшээлийг туулсны эцэст ингээд л дуусчихвал харамсалтай. Харамсалтай, дэндүү харамсалтай Яг л 23:0 шиг...

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger