Цаг хугацааны өчүүхэн дуслыг гартаа атгаад
Мартагдсан дурсамж, замхарсан үгсийг чимээгүйхнээр
санагалздаг
Өнгөрсөн бүгдийн эргэн хараад дэндүү бардам явснаа
ухаарсан ч
Хэлж амжаагүй замхарсан үгс дэргэд минь байсныг мэдээгүй
явж
Хариуг нь олоогүй шөнийн бодлууд,
Алсад орших юуг би ингэж ихээр мөдөөднө вэ
Амьдралынхаа бүхий л цаг хугацааг энэ л алдааг давтсаар
өнгөрүүлэх юм гэж үү
0 comments:
Post a Comment