Энэ жилийн Playtime наадмын хаалтыг хийсэн Японы "МОНО" хамтлагийн талаар товч мэдээллийг оруулъя гэж бодлоо
Моно нь Японы instrumental rock чиглэлээр тоглодог хамтлаг бөгөөд анх 1999 онд Такакира
Готоу (electric guitar, glockenspiel), Хидеки Сүэмацү (electric guitar, glockenspiel), Тамаки Куниши (bass guitar, electric guitar, piano,
glockenspiel), Яасунори Такада (drum kit,
glockenspiel, synthesizer) гэсэн 4 гишүүнтэйгээр байгуулагдсан. Моно нь нийт 6 албан ёсны цомог гаргасан.
1999-2003 онуудад Ази, Америк болон Европын орнуудаар тасралтгүй аялан тоглолт
хийсэн бөгөөд энэ хугацаандаа “Under
the Pipal Tree” (2001)
ба “One Step More and You Die” (2002) гэсэн анхны цомгуудаа худалдаанд гаргаж байжээ.2004-2007 онд Брооклинд байрлах “Temporary Residence Limited”
студитэй гэрээ байгуулан “Walking Cloud and
Deep Red Sky” , “Flag Fluttered and the Sun Shined” (2004)
, You Are There (2006) цомгуудаа бичүүлж дэлхийг
тойрсон аялалаа эхэлсэн.2008 онд хамтлаг түр завсарлага авсан бөгөөд нэг жилийн
дараа өөрсдийн шинэ цомог Hymn to the
Immortal Wind (2009)-тайгаар эргэн ирсэн. Үүний
дараах аялан тоглолтынхоо үеэр “Holy
Ground: хэмээх хөгжмийн оркестр бүхий шинэ цомгоо
гаргасан. 2012 онд хамтлаг хамгийн сүүлийн цомог болох “For My Parents.”
–ийг гаргасан.
Хамтлагийн хөгжмөөс experimental rock, shoegazing, classical зэрэг олон хөгжмийн урсгал элементүүд ажиглагддаг бөгөөд ерөнхийдөө пост рок гэсэн тодотголтой явдаг. Харин энэ талаар хамтлагийн гитарчин Готоу Time Out сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ХӨГЖИМ ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛСИЙГ ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГ, ТЭДГЭЭР ЗҮЙЛСИЙГ ИЛЭРХИЙЛЭХИЙН ТУЛД ХӨГЖИМ ЮУНД Ч БАРИГДАХ ЁСГҮЙ. ТИЙМ Ч УЧРААС БИД ПОСТ РОК ЗЭРЭГ ТОДОРХОЙЛОЛТУУД НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГГҮЙ гэжээ Хамтлагийн
тоглолтын стилийг гоцлол гитарчин Готоу болон ритм гитарчин Ёода тодорхойлдог
гэж хэлж болох бөгөөд reverb, distortion, delay зэрэг эффектүүдийг түлхүү ашигладаг.Хамтлагийн амьд тоглолтууд нь эрч хүч,
хүчтэй сэтгэлийн хөдлөл, динамик байдлаараа олонд танигдсан.
0 comments:
Post a Comment