Үгүй.


Ирээдүй гэдэг хязгааргүй боломжууд үй олон сонголтоор дүүрэн. Заяаны хань гэж байхгүй учрах естой хүмүүс ч гэж байхгүй. Хувь заяа гэж алхах ёстой шулуун зам биш. 
А.Ганцаар амьдарсаар насыг барна
Б.Ажиллаад, цалингаа аваад л хагас бүтэн сайндаа амраад л явна.
В.Эцсийн мөчөө хүртэл хүсэл эрмэлзлийнхээ төлөө шатаж амьдарна
...
Ирээдүйгээ бид өөрсдөө л сонгоно. Заяаны хань зам дээр гараа өргөөд зогсож байдаг юм биш амьдралын харгуйд учрах хүмүүсээс хэнтэй нь хамт цааш алхахаа бид сонгодог. Хувь заяа бол сонголт түүнд итгэх нь ч, түүнийг зөрчих нь ч, түүнийг дагах нь ч сонголт. Заяа муугийнх гэхээс илүү мунхаг сонголт л хүнд зовлон авчирдаг. Би зовж байна гэдэг би зовлонгийн заяанд төрсөндөө биш зовлонд хүргэх сонголтыг хийсэнд л байгаа юм. Санаа зөв бол заяа зөв. Зөв зүйлийг санаж яваа хүн зөв л сонголтыг хийнэ шүү дээ. Үйлийн үрийг буруутгахаар өөрийгөө л буруутгах хэрэгтэй. Хийсэн сонголт бүр зөв байхгүй. Хийх сонголтууд амар байхгүй. Үнэхээрийн өөрийн сонголтыг хийнэ ээ гэдэг үгүй гэж хэлэхийн нэр. Бүгд дуртай гээд би дурлах албагүй. Бүгд хийлээ гээд би хийх албагүй. За гэдэг үгнээс Үгүй гэдэг үг хүчтэй.  Хүн өөрийнхөө эзэн байна гэдэг бусдад үгүй гэж хэлэх чадлаас эхэлдэг. Үгүйгүйгээр үнэн гэж байхгүй. Үнэн сэтгэлээ дагаж амьдарнаа гэдэг хүсээгүйгээсээ татгалзаж амьдрахыг хэлж байгаа юм. Үгүй ч бас сонголт. Бид өөрсдийгөө ч сонгодог. Бурханд итгэх эсэх ч сонголт. Хүн та бурхны өмнөх өчүүхэн нэгэн байхыг өөрөө л сонгосон шүү дээ.
Их хаадаас эхлээд дэлхий тэр даяараа бурхдын өмнө сөгдөж байхад МЭӨ 600 онд анхны Грекийн философичид "Үгүй"-г сонгожээ. Тэд бурханд үгүй гэж хэлсэн юм. Тэд сохроод дагахын оронд сонголт хийв. Үүнээс хойш хүн төрөлхтөн олон үгүйтэй тулгарсан.

Харин та хэзээ үгүй гэж хэлэх вэ?
Та хэзээ сонгох вэ?

0 comments:

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger