Байхдаа...

Сэнтийд заларсан алиалагчийн өмнө толгой бөхийж
Сэлэм жадны үзүүрт амь бөхийж
Бузар булайн өмнө сэтгэл бөхийж
Банз дэрлэсэн багшийн өмнө ухаан бөхийдөг хорвоод

Тэнэг баяны биш
Явган зохиолчийн нэр үлддэг
Тэргэр лусыг шүтэж биш
Таваг хоолны төлөө амьдардаг

Мэдлэг биш
Цаас шүтдэг амьдрал
Сэтгэл биш
Сархад хөөдөр амьдрал

Эрх чөлөө гэж орилоод
Сүх жанжны талбай дээр хэвтдэг
Эрдэм ухаан гэж номлоод
Эгнэгт хүнийг тоогоор үнэлдэг

Тэнэгхэн хирнээ энгийн энэ хорвоод хүн болж төрчихөөд
Тэнгэрээс хариулт эрэн сүү өргөдөг
Хүнээр дутаагүй энэ хорвоод
Хүн болж төрсний хэрэг юу юм бол оо?

Сайн хүний нохой болоод төрчихөж болоогүй юм байхдаа
Сайхан хүүхний ээмэг болоод төрчихсөн бол амар ч байсан юм бил үү?
Саваагүй энэ хорвоод яах гэж хүн болж төрвөө
Сайн мууг үзэх гэж л тэр юм байхдаа.
2013.10.25

0 comments:

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger