Харагдаад байхад
тэгээд ямар нүдээ дараад өнгөрөлтэй ч биш. Эцсийн эцэст царай харахгүй өөр юу
харах юм? Сэтгэлийг харах уу? Ухааныг харах уу?
Царай харна гэдэг
чинь гадаад үзэмжээр тухайн хүнд дүгнэлт өгөхийг л хэлнэ биз дээ. Харамсалтай
нь энэ дүгнэлт онохоосоо илүү алдах нь элбэг. Том пүүз, өргөн өмд, хэлхгэр
подволктой хүзүүнээсээ том гинж унжуулсан этгээдийг хип хоп гээд хэлэхэд бол
амархан. Харин хэний юуны төлөө амьдардаг, юу бодож юуг хүсч мөрөөдөж явдгийг
хэлэх аргагүй. Реперүүд дунд чинь эмч ч байгаа алуурчин ч байгаа.
Нүдний шил
зүүчихвэл төлөв даруу, ул суурьтай итгэж болохоор хүн болчихоод байдаг. Өндөр
өсгийтэй гутал өмсчхөөр л явдалтай асуудалтай ёстой бүтэхгүй охин эвдэрхий хүн
гээд хэлчих гээд байдаг нь худлаа биш. Гэтэл яг үнэндээ нүдний шил хүний IQ хоёр
хоорондоо ямар ч харилцан хамааралгүй шүү дээ. Хараа муу байнаа, лууван бага
иджээ, Жангум их үзсэн байна л гэсэн үг. Өндөр
нам өсгийтэй гутал ч гэсэндээ тэр хүний хаана хэнтэй яаж яваатай ерөөсөө
хамаа байхгүй. Бид хэдийгээ бодвол арай дээр циркчин хүн шүү. Хөл цэврүүтээд
байхад алхаад байж чаддаг бас л тэвчээртэй хүн юм байнаа л гэсэн үг.
Ярьж үзэхээсээ
өмнө яарч дүгнэлт гаргачихаад тэрэндээ итгээд яваад байх хэрэг байна уу? Царай
хараад л харсан царайгаараа хязгаарлаж дүгнээд
л. Зүв зүгээр яваа хүнийг заавал нэг Рам-н дотор хийж жаажигануулаад
өөрөө ч жаажиганаад л. Би бүр энэ олон хязгаарлалтаас залхаж гүйцлээ. Би нүүрээ хуруугаад солихоор шийдсэн. Одоо хэн ч
намайг нүдээрээ дүгнэхгүй. Тэд ухаанаараа дүгнэг.
0 comments:
Post a Comment