Амлалт бол хүлээс
Хязгааргүйг
хазаарлах эцсийн зураас
Амлалт бол авс
Амьдаар булшлах
тамлал
Амлалт бол үхэл
Үзэлгүйгээр
сохрох төгсгөл
Амлалт бол хүлээлт
Алтан хундганд
дарс хийчихээд уулгүй ширтэхийн нэр
Амлалт бол хайр
Үүрдийн гэх мөнхрөл
Амлалт бол
амьдрал
Жаргалтайгаар
эдлэх зовлон
Амлалт бол би
Алдарсан бол
олдохгүй салхи
12.11.24
0 comments:
Post a Comment