Нарантуул яагаад шатав?

2013-оны 8-сарын 23- ны өглөөний 6.00 цагт Нарантуул зах галд өртлөө. 10 гаруй жил ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулж болоод байсан зах яагаад гэнэт өнөөдөр галд өртөв? Тэр тусмаа чулуун шалтай хүнсний хэсэгт цахилгааны ачаалал хамгийн бага үеэр гал авалцсан гэдэг нэг л үнэмшилгүй сонсогдоно. Цахилгааны эх үүсвэрээс гал авалцсан гэвэл цаашаа тархах түлш /даавуу, мод/ шаардлагатай. Гэтэл хамгийн чийглэг өндөртэй хүнсний хэсэгт өглөөний 6 цагт ямар ч бараа байгаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр цахилгаанаас үүдэлтэй гал хөнгөн цагаан төмөр лангуунуудаар түлш хийн аюулын түвшинд хүрсэн байж таарах нь. Дөнгөж өнгөрсөн 1-дэх өдөр Дүнжингарав худалдааны төврүү шинэ зам тавих шаардлага гарсан тул 10-р сарыг хүртэл Нарантуулыг хаах тушаал гарч Цагдаа нар болон энгийн наймаачдын дунд ширүүн тэмцэл болсон. Хэдэн мянган уурссан худалдаачдыг яавч ятгаж чадаагүй тул цагдаагийнхан дараа нэмэлт хүч дагуулж ирнэ гэж орилсоор буцсан. Харин замын дөнгөж эсрэг талд саяхан ашиглалтад орсон дэлхийн стандартад нийцсэн гэх Дүнжингарав худалдааны төв 10 хүрэхгүй хувийн дүүргэлттэй алдагдалтай ажилласаар. Энэ бүгд тохиолдол гэхэд хэн нэгэнд дэндүү ашигтай тохиолдол шиг санагдана. Энэхүү үйл явдлаас хэн хожив? Энэ осол байв уу? Эсвэл...

0 comments:

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger