2001 оны 9 сарын
11-ны өдөр Иракын террористууд дэлхийн
хамгийн өндөр үнэ бүхий үл хөдлөх
хөрөнгийг хөдөлгөж үзүүлсэн /twin tower/. Үүнийхээ хариуд 3 жил үргэлжилсэн
чимээгүй дайны золиос болсон. Хоёр байшин нураасны төлөө дэлхий дахин юунд
ингэж их хилэгнэв? Хаа байсан азийн төв дунд орших монголчуудад америкийн
цамхах нурах падлийтай юу? Дэлхий дахин хэдэн тоосго нурахыг хараад нулимс
унагасан юм биш. Тэдгээр тоосгонуудад дарагдаж үхсэн 3000 хүний араас нулимс
унагасан. Хүний гараар бүтээсэн хамгийн
аугаа бүтээл ч хүнээсээ илүү үнэд хүрэх учиргүй.
Дэлхийн 2-р дайнд Ленинградын бүслэлтийн үеэр амь үрэгдсэн 1.5 сая цэрэг хөшөө дурсгал, байшин барилгын төлөө амиа өгөөгүй. Хүн хүнийхээ төлөө үхэж хүн хүнийхээ төлөө алсан. Өөрийн гэр бүлийг хамгаалахын төлөө бусдын гэр бүлийг хөнөөсөн.Дэлхийн эдийн засгийн хямрал, инфляц, хувьсгалын үеэр юу үнээ алдаагүй вэ? Үл хөдлөх хөрөнгө гэж чухам юуг нэрлэх вэ? Хөрөнгийг хэрхэн бүтээх вэ?
Хүүтэйгээ ганц өдөр тоглох зав гаргах чадваргүй компаний захирал жирийн автобусны жолооч хоёр хэн нь илүү том зорилгын төлөө явсан бэ? Хэн нь илүү үр бүтээлтэй амьдарсан бэ? Хэн хөрөнгийг бүтээж чадсан бэ?

1 comments:
Үнэн. Яааг үнэн!
Post a Comment