Өнөө өдрийн бодол

Ер нь нэг талаараа амьдрал ямар ч утгагүй зүйл. Би үхнэ Болдоогийн хүү төрнө, дэлхий сөнөнө өөр нэг гариг үүснэ. Тэнд амьдрал үүсч ч магадгүй үгүй ч байж магад. Үүслээ гэхэд ахиад л тэр төгсөнө. Орчлон ертөнцийн нийт масс 0. Энэ их зүйлийг бүгдийг нь хооронд нь нэмбэл оргүй хоосон гэсэн үг. Утга учиргүй энэ зүйлд утгыг өгөгч нь бид. Оюун ухаант төрөлхтөн үүссэн үеэс л ертөнц сая утгатай болсон мэт. Хэрвээ шанага долоон одонд ямар нэг зорилго бий гэвэл тэр нь миний шөнийн тэнгэрийг чимэх. Хэрэв гоо сайхныг таашаагч хэн ч үгүй бол байгалын сайхан  ямар ч хэрэгцээгүй зүйл. Энэ ертөнц, дэлхий, нар байгаагүй бол "би"  байхгүй. Гэхдээ "би" байхгүй бол энэ бүгд байгаад ямар ч хэрэгцээгүй мэт. Магадгүй сарнай цэцэг цэцэрлэгчид хайрлагдаж, дэлгүүрийн эмэгтэйд орлого болж миний гар дээр үхэхийн төлөө л ургасан байх. Энэ миний амьдралын үзлүүдийн нэг. Гэхдээ маргааш бас тийм хэвээр байна гэж хэлж чадахгүй. Тэр үед 12-р сарын 11-ний "Би" 12-р сарын 11-ний үзлүүдээр дүүрэн байх болно.

0 comments:

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger