Ажилруу явах замдаа сургуулийн форм, үүргэвчтэй цүнх үүрсэн хүүхдүүдтэй зэрэгцээд алхлаа. Тэгээд тэдний яриаг сонсоод бодлоолдоо би ер нь их гэгээн хүүхэд байжээ гэж. Ер нь би анх хэзээ хараал хэлж үзлээ гэж өөрөөсөө асуулаа. Дунд ангид ордог жил манай ангид “Тэргүүн” гэж нэг дэлчгэр шар хүү ирсэн юм. Тэргүүн их олон юм мэднэ ээ. Шинэ шинэ үг мань хэддээ заана. Тэргүүнээс сурсан эхний үг алдарт Гон.ом гэдэг үг байв. Тухайн үед утгыг нь мэдэхгүй ахын дэргэд хэлж орхиод их л бантаж билээ. Ахын нүд нь том болж ирээд л юу гэнээ? Гэхээр нь за би ч болохгүй юм хэлчихсэн юм шиг байна даа гэдгээ гялс ухаараад Гундам /Gundam/ нисдэг робот гээд л залруулж байснаа санахаар инээд ч хүрэх шиг. Хараалын үг хэлэх байтугай мэддэг ч үгүй байлаа. Хэрэв хэзээ нэг өдөр хэлж эмээ эсвэл ахын нүдэнд харагдах юм бол шууд л хацар дээр таван хурууны мөртэй үлдэнэ л дээ. Тэргүүний эхлүүлсэн бас нэг том ажил нь “тамхитай нөхөрлөе” аян байсан юм. Азаар би нэг их бүлгийн сэтгэхүйтэй биш, ганцаараа ч байсан хамаагүй сонирхсон юмаа нухаад суучихдаг хүүхэд байсан болохоор “тамхитай
нөхөрлөе” аянд идэвхитэй оролцоогүй юм. /тэр үед би бүхий л чөлөө заваа sony тоглохдоо зарцуулдаг байв :p /
Миний бага нас ч яахав “Тэргүүн”-с суралцаж, Тэргүүнтэй зөрчилдөж, Тэргүүнийг дагаж, Тэргүүнтэй тэрсэлдэж дууссан. Энэ хүүхдүүд ч гэсэн мөн л Тэргүүнийг дагах нь дагаж, Тэргүүнтэй тэрсэлдэх нь тэрсэлдэн байж амьдралыг туулна. Гэхдээ энэ цагийн “Тэргүүн” арай л олон байх шиг. Манай ангид бол нэг л “Тэргүүн” байсан. Харин одоо бол айл болгон тэргүүнтэй. Айл болгон тэргүүнтэй гэдэг нь айл бүрт нэг “Тэргүүн” гэдэг дэлчгэр шар нөхөр байна аа гэсэн үг биш. Айл бүр компьютертай л гэсэн үг л дээ. Монголын цахим ертөнц хэтэрхий бохир байна. Сайн зүйл байгаа тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ төлөвшөөгүй, үзэл бодол нь тогтоогүй хүүхдүүдэд олдох сөрөг мэдээлэл дэндүү их.
Угаасаа хүн муу юмыг хурдан сурдаг. Яагаад гээч! муу юм чинь сурахад амархан, дэндүү хялбар. Одоо ингээд бичингүүт чи ямар гутранга үзэлтэй юм, мэдээжийн юм битгий яриад бай, манай хүүхэд лав тийм биш, би хүүхдээ сайн хүмүүжүүлнэ нтр гээл бас баахан юм хэлнэ. Яг үнэндээ танай хүүхэд үнэхээр ёс суртахуунтай байлаа гэхэд эргэн тойрныхон нь бүгд “Тэргүүн” бол ямар ч нэмэргүй. Уусч орхино. Та нарын хувьд энэ мэдээжийн зүйл байж болно. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш. Хараал их хэрэглэж байна шүү, онцгүй харагдаж байна дахиад битгий хэлээрэй гэхээр. Би яагаад ичих ёстой юм, чи надад заадаг хэн юм гэж олон хүн/хүүхэд хэлдэг. Гэхдээ та ичих ёстой. Би ч ичих ёстой.Би энд ямар нэг том хөдөлгөөн зохион байгуулах гээгүй. Хэн нэгний төлөө ингэе тэгье, туслая гэхгүй. Та зүгээр өөртөө л тусла. Өөрөө л бусдад соётой гоё харагдчих. Та ч бусдад таалагдана. Хүүхдүүд ч таниас муу зүйл сурахгүй. Бүгдэд ашигтай. :)
Дуустал нь уншсан таньд Талархлаа...
0 comments:
Post a Comment