Мэдрэл муутай юу эсвэл мэдлэг муутай юу?

Рок, метал хөгжмийг хөгжмийн хүнд төрөл гэдэг нь ердөө л ганц шалтгаантай хүн бүр ойлгоод мэдрээд байдаггүй л гэсэн үг.  Гэтэл өнөөдөр ФБ-ээр хараад байхад чааваас бүтэн жил хүлээж хүлээж ганц савах боломж олдсон цөөн хэдэн металыгаа шар хаданд сайн дураар очих хүртэл нь муулсан харагдана. Хүний соёлгүй аминдаа арчаагүйг гайхаад л шэйрлээд байх юм. Шэйрлэж, лайк дарж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь соёл хайчив? Хүний мууг үзэж инээх нь соёл уу? Эргүү мал гэж хэлж байгаа хүн хэлүүлж байгаа хүн хоёрын аль нь илүү боловсролтой хүн бэ? Ойлгохгүй зүйлээ муулж доош нь хийх нь хулчгарууд болон тэнэгүүдийн зан. Одоо үед юм
хөгжчихсөн youtube гэж сайхан юм байна түүгээр дамжуулаад гадны рок фестивалуудыг нэг удаа олоод харчих хэрэгтэй, хүмүүс хөгжмийг хэрхэн мэдэрдгийг зүгээр ганц л харчих боломж байна. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ хар тамхи татчихсан, шал согтуу яваа хэрэг үү? Хэрэв тийм бол америкийн, английн, герман, японы цагдаа нар яагаад юу ч хийхгүй байна вэ? Шоолоод инээж байгаа хүмүүсийн дунд энэ тухай бодож үзсэн нь хэд вэ? Үнэхээр ийм ч юм мэдэхгүй хүмүүс байгаад байна уу? Соёлтой цэвэрхэн хүмүүсийн мэдээлэл, мэдлэг нь хайчив? Хөгжимдөө автаад газар унаж байгаа залуу компьютерийн ард энийг бичээд сууж байгаа надаас хэд дахин жаргалтай байгаа. Хэнээс ч айж ичсэнгүй, хэн нэгний чичлэх хуруунаас тэр айсангүй . Бидний хэд нь тэгж чадах вэ? Өөрийн биеийн хяналтыг алдах хүртэл сэтгэл хөдлөлийг мэдэрч чадсан тэр хүнд атаархах хэрэгтэй. Бидний зарим нь хэзээ ч тийм зүйлийг мэдрэлгүй үхнэ. 

2 comments:

hen negen said...

shan hellee uuniig iluu olon hun unshaasai ...

Unknown said...

үнэн шүү дээ. тэдний зарим нь хэзээ ч тийм сайхан зүйлийг мэдрэлгүй үхнэ....

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger