2013 оны 8-р
сарын 10 өнөөх л улиг болсон лапша ширээн дээр хэвтэнэ. Солонгосууд кимчитэй
шөлөө миний лав мэдэхээр 16 өөр янзаар хийдэг. Гэтэл бид нар яагаад лапша гэхээрээ хэдэн хүнсний ногоо хийвэл хийгээд хийхгүй бол зүгээр мах, ус, гурилны
зуурмаг байх ёстой юм шигээр төсөөлдөг байна аа. Үүнийгээ алтан медалтай хоол
гэнэ . Хэзээ хаана очоод медал аваад ирснийг нь хэн ч мэдэхгүй. Хичнээн сайхан
медалтай хоол байлаа ч гэсэн илүү амттай тэжээлтэй болгох боломж байсаар байхад
сурсан дассанаараа гээд л нөгөө муу нэрт 3-аа л холиод байх ёстой юм уу? Монгол
шөлтэй хоол гэхээр л хэдэн хүнсний ногоо мах усны зуурмаг байх ёстой юм уу?
Мэдээж хийхэд амархан, хямдхан, орой халаагаад идэхээр жонхуу болчихдог гээд
олон давуу тал бий л дээ. Гэхдээ яагаад нүдсэн самар, үзэм хийгээд идэж
болохгүй гэж. Хийгээд идсэн нэгнийхээ хачин жигтэйг гайхаж суухаар нэг амсаад
үзвэл дээр сэн. Хэдий болтол өнгөрсөнтэйгөө зууралдаад төмсөө арилгаж суух
гэсэн юм бол.
3 comments:
Алтан медальтай хоол чинь Бантан шдээ. Хехе. Би лав лийртэй лапша уумаар байна.
Манай эмээ аль алийг нь л алтан медалтай гээд байдгийшд :p
хехех аан тэгвэл ч зөв л дөө. чиний
Post a Comment